Энэхүү үйлчилгээний нөхцөл нь МАШ цахим бүтээгдэхүүн таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд харилцагчэнэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. МАШ цахим бүтээгдэхүүний нөхцлийг зөвшөөрсөн товчлуур дарснаар гарын үсэг зурсан гэж үзнэ.

Харилцагч "МАШ" аппликэйшнийг “Google play store” болон “App store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликэйшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:

  • Гар утасны дугаар
  • Овог, нэр
  • Регистрийн дугаар
  • И-мэйл хаяг
  • Фэйсбүүкийн ID, фэйсбүүкийн бүртгэлтэй и-мэйл

"МАШ" аппликэйшн нь таныг аппликэйшнд нэвтрэх үед таны байршлыг авч танд ойрхон байрлах үйлчилгээний салбаруудыг санал болгохын тулд байршилыг ашигладаг бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй.

"МАШ" аппликэйшнд бүртгүүлэхдээ таны утасны дугаарт 4-н оронтой баталгаажуулах код очих ба таныг баталгаажуулахад нэг удаа ашиглах болно.

"МАШ" аппликэйшны хэрэглэгч болоход тавигдах шаардлага:

  • 18 нас хүрсэн байх
  • Монгол улсын иргэн байх
  • Ухаалаг гар утастай байх
  • Байнгын орлоготой байх /Хувиараа бизнес эрхэлдэг байх боломжтой/
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй байх

"МАШ" аппликэйшны зээлийн нөхцөл:

  • Зээлийн дүн: 50,000 MNT - 1,000,000 MNT
  • Зээлийн эргэн төлөлтийн дүн: Тухайн бүтээгдэхүүний зээлийн гэрээнд заагдсан эргэн төлөлтийн нөхцөлийн дагуу төлөх дүнгээр тодорхойлно.
  • Зээлийн эргэн төлөлтийн хугацаа: Тухайн бүтээгдэхүүний зээлийн гэрээний эргэн төлөлтийн нөхцөлд заагдсан хугацаагаар тодорхойлно.
  • Зээлийн хүү /сараар/: 0 - 5%
  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлд дурдсан мэдээллийг бид харилцагчийн кредит оноог тогтоох буюу харилцагчийн мэдээлэлд үндэслэн, хиймэл оюун ухаанд суурилсан тусгай арга, аргачлалаар зээлжих чадварыг үнэлж тогтоох зорилгоор дотоодын хэрэгцээнд ашиглахаас гадна зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, үйлчилгээний мэдээ, мэдээлэл хүргэх, хууль болон гэрээнд заасан үүргийг хангуулах зорилгоор гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх эрхийг харилцагч“Тера Финологи ББСБ” ХХК-д олгож байгааг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зөвшөөрч байгаа болно. “Тера Финологи ББСБ” ХХК нь энд дурдсанаас өөр зорилгоор болон хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй, нууцлалыг хадгалах хүлээж байгаа болно.
  2. Харилцагч “Маш зээлийн аппликейшн”-ий харилцагчид үйлчлэх салбар, утас, цахим сувгаар зээлийн хүсэлт илгээсэн тохиолдолд таны хүлээх үүрэг.
    1. Хуурамч мэдээлэл буюу зохиомол мэдээлэл ашиглахгүй.
    2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглахгүй байх.
    3. Бусдын “Маш зээлийн аппликейшн”-ий нэвтрэх эрх, нууц үгийг ашиглахгүй байх.
  3. Хэрэв харилцагч тус нөхцөлийн 2-р заалтыг зөрчин хуурамч, зохиомол болон бусдын мэдээлэл оруулсан тохиолдолд “Маш зээлийн аппликейшн”-ээс танд зээл олгох, гэрээ байгуулахаас татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
  4. “Маш зээлийн аппликейшн”-ийг ашиглахтай холбоотойгоор хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, үйлчилгээний үндсэн нөхцөлийг бүрэн биелүүлж, нэвтрэх нэр, нууц үг, пин код, нэг удаагийн нууц үгийн нууцлалыг чандлан хадгалах, аливаа этгээдэд дамжуулахгүй байх, тэдгээрийг алдсан, бусад этгээд ашигласан байж болзошгүй тохиолдолд учирсан аливаа хохирлыг зээлдэгч дангаар хариуцна.
  5. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2.с заалтыг зөрчиж бусдын эрхийг ашигласан тохиолдолд “Маш зээлийн аппликейшн”-ий зүгээс үйлчилгээний эрх хязгаарлах, зээл олгохоос татгалзах эрхтэй ба таны хийсэн хууль бус үйлдлээс “Маш зээлийн аппликейшн”-ий нэр хүнд унах, аливаа хохирол учрах зэргийг харилцагчбүрэн хариуцна гэдгийг сануулж байна.
  6. Энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл санал болгох тохиолдолд энэ тухай зээлдэгчид “Маш зээлийн аппликейшн” болон өөрийн вэб хуудсаар дамжуулан мэдэгдэх ба ийнхүү мэдэгдсэнээс хойш календарын 15 (арван тав) дахь өдрөөс тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно. Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг байна. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийн талаар “Маш зээлийн аппликейшн” -ий мэдэгдэл /notification/ хэсэгт тухай бүр мэдээллэж байх тул тогтмол танилцаж байхыг сануулж байна.
  7. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг харилцагч баталснаар танд зээл олгох үндэслэл болохгүй.
  8. Харилцагч уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр харилцагчийн кредит оноо, цахим зээлийн эрхийн хэмжээг тогтоох зорилгоор холбогдох байгууллага болон ХУР төрийн мэдээллийн системээс миний хувийн мэдээллийг ашиглан авахыг зээлдүүлэгчид үүгээр зөвшөөрсөнд тооцно.
  9. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг баталгаажуулсан өдөр болон түүнээс өмнөх хугацаанд зээлдүүлэгчид мэдэгдээгүй ямар нэгэн шүүхийн процесс, өр төлбөрийн маргаанд хариуцагчаар татагдсан эсвэл үүрэг, хариуцлага үүсээгүй байгаа гэдгийг үүгээр баталж байна.
  10. “Маш зээлийн аппликейшн”-д зохих ёсоор бүртгүүлж, зээлдэгчийн шалгуурыг хангасан тохиолдолд харилцагчийн үйлчилгээний салбар дээр харилцагч биечлэн ирж Цахим зээлийн эрх нээх гэрээ болон холбогдох бүтээгдэхүүний зээлийн гэрээг албан ёсны гарын үсгээр баталгаажуулснаар зээлийн эрх нээгдэнэ.
  11. Зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн дүнг зээлдэгчийн нэр дээрх банкны данс руу шилжүүлэг хийсэн өдрөөс эхлэн зээлийн хүүг ашигласан хоногоор бодож тооцно.
  12. Зээлдэгч нь тухайн зээлийн бүтээгдэхүүний гэрээнд заагдсаны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамжийн нийлбэр дүн бүхий эргэн төлөлтийг доорх сувгуудаар төлөх боломжтой.
    • Маш зээлийн аппликейшн дээрх эргэн төлөлтийн функцыг ашиглан эсвэл
    • Банкны данснаас тухайн бүтээгдэхүүний эргэн төлөлтийн зааврын дагуу гүйлгээний утгыг оруулан "Тера Финологи ББСБ" ХХК-ийн ХААН банк дахь 5219 428 331 тоот дансанд шилжүүлэг хийн төлнө.
  13. Дараах дарааллын дагуу зээлийн эргэн төлөлтөөс суутгал хийгдэнэ.
    • Хураамж;
    • Шимтгэл;
    • Нэмэгдүүлсэн хүү;
    • Зээлийн хүү;
    • Үндсэн зээл.
  14. Зээлийг тогтоосон хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд, төлөгдөөгүй үнийн дүнд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хувь хэмжээгээр хэтрүүлсэн хоногт тооцно.
  15. Зээлдэгч нь зээлийн сарын төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлбөрийг бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд зээл нэмж авах эрхийг хязгаарлахаас гадна зээлдүүлэгчийн талаас гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авна.
  16. Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн хоногоос шалтгаалан ангилал бууруулж, мэдээллийг нийлүүлэх үүргийг зээлдүүлэгч хүлээнэ.
  17. Зээлдүүлэгч нь төлөгдөөгүй зээлийн сарын төлбөрүүдийг төлүүлэх дараах арга хэмжээг авна. Үүнд:
    • Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үеийн зээлийн бодлого, журмын дагуу төлбөрийг бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд зээл нэмж авах эрхийг хязгаарлахаас гадна бусад үйлчилгээг хязгаарлах, гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авна.
    • Үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд гуравдагч этгээдтэй хамтран ажиллаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авна.
    • Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид үл маргах журмаар хүлээлгэн өгөх буюу зээлдүүлэгч үүргээ биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг хураан авахтай холбоотой гарах зардлыг нэмж төлөх үүрэгтэй. Зээлдүүлэгч хураан авсан барьцаа хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эсвэл зах зээлд зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
    • Бүтээгдэхүүний зээлийн гэрээнд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг албадан хангуулахаар шүүхийн байгууллагад хандах бөгөөд зээлдэгч мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй ба эс бөгөөс зээлдүүлэгч нь шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ажиллагааг эхлүүлнэ.
  18. Энэхүү гэрээгээр зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бөгөөд хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээний зүйл, заалтыг нэн тэргүүнд баримтална.
  19. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан аливаа маргааныг талууд нэн тэргүүнд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Маш зээлийн аппликейшн” нь бүтээгдэхүүн таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна.

“Маш зээлийн аппликейшн”-ий бүтээгдэхүүний нөхцөлийг зөвшөөрсөн товчлуур дарснаар гарын үсэг зурсан гэж үзнэ.

Уг үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол харилцагч гарах товчлуурыг дарна уу.