Удирдлагын баг нь компаний мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх зорилгоор дараах Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг батлав.

  • Компани нь мэдээллийн технологийн үйлчилгээ болон өөрийн бүтээсэн програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр финтекийн салбарт тэргүүлэгч болох зорилгодоо хүрэх явцдаа өөрийн болон харилцагчийн биет, цахим мэдээллийн нууцлал, хүртээмжтэй байдал, бүрэн бүтэн байдлыг ханган ажиллана.
  • Мэдээлэлтэй ажилладаг аливаа үйл ажиллагаа, үйлчилгээ, технологийн шийдлүүд МАБ-г бүрэн хангаж байгаа эсэх нь тогтмол туршин шалгагддаг, илэрсэн эмзэг байдал, эрсдэл нь засварлагддаг байна.
  • МАБ-н эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, удирдах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын багц журмыг энэ бодлогод нийцүүлэн батална.
  • Мэдээллийн технологийн үйл ажиллагаа, бодлого журмууд нь МАБ-ын олон улсын стандартад (PCI-DSS, ISO27001), зохицуулагч байгууллагын шаардлагад нийцсэн, сайн туршлагуудад суурилсан аюулгүй, найдвартай, тасралтгүй сайжруулагддаг байна.
  • Компани мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлж, урт хугацаанд тогтмол хянаж, сайжруулна.
  • Мэдээллийн аюулгүй байдлын зорилтыг энэ бодлогод нийцүүлэн алба бүр дэвшүүлж, хэрэгжилтийг тогтмол хугацаанд хянаж, үнэлж, үнэлгээнд тулгуурлан сайжруулалтыг хийдэг байна.
  • Бизнесийн төлөвлөгөө, дэд төлөвлөгөөнүүд МАБ-г тусгасан байна.