Түгээмэл
Асуулт
Хариултууд

"МАШ" бол хүссэн үедээ зээлийн эргэн төлөлт хийсэн даруй эрхээ бүрэн ашиглах боломжтой санхүүгийн сахилга батыг урамшуулж зээлийн эрхийг нэмэгдүүлдэг, төлбөр тооцоо гүйцэтгэдэг, уян хатан нөхцөлтэй апп юм.

"МАШ" зээлийн апп нь харилцагчийн 3 төрлийн зэрэглэлтэй. Харилцагчийн зэрэглэл нь өсөх дарааллаар "ШИНЭ", "ПРО", "МАШ" гэсэн нэршилтэй байна. Зээлийн зэрэглэл нь тухайн харилцагчийн зээлийн эрхийн хэмжээ, ашиглаж болох бүтээгдэхүүний төрлөөр ялгагдана.

Шинэ 110,000-330,000₮ зээлийн эрх
Про 220,000-660,000₮ зээлийн эрх
Маш 330,000-1,000,000₮ зээлийн эрх

Зээлээ хугацаанд нь 4 удаа дарааллан төлсөн тохиолдолд харилцагчийн "ШИНЭ" зэрэглэл нь өсч "ПРО" болдог. "ПРО" харилцагч нь анхны зээлийн эрхээ 2 дахин өсгөх боломжтой. Зээлээ хугацаанд нь дахин 4 удаа дарааллан төлсөн тохиолдолд "МАШ" харилцагч болж зээлийн эрх дээд хэмжээндээ хүрнэ. Зээлийн эрхийн дээд хэмжээ анхны зээлийн эрхийн хэмжээтэй тэнцүү байна. Мөн зэрэглэл өсөх тутамд нэмэлт бүтэгдэхүүнүүд санал болгодог.

Маш аппликейшнийг ашиглан хүссэн үедээ зээл авах боломжтой бөгөөд зээл авсан тохиолдолд зээлийн хэмжээнд тохирсон шимтгэл төлнө. Мөн зээлийн эргэн төлөлт бүрт урамшууллын оноо цуглуулан зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, шимтгэлээ бууруулах боломжтой.

Гар утсандаа "Маш" апп-ыг Play Store Болон App Store -с татаж аваад "Бүртгүүлэх" хэсэгт E mongolia-аар холбогдон хувийн мэдээллийг оруулснаар бүртгэл үүснэ.

18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
Улаанбаатар хот болон "Тера Финологи ББСБ" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт оршин суух хаягтай байх
Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлийн ангилал буураагүй байх.

Гэрээг өөрт ойрхон салбарт хандаж гэрээ байгуулах шаардлагатай.

Таны бүртгүүлсэн санхүүгийн болон хувийн мэдээлэлд үндэслэн манай систем танд кредит оноо бодох бөгөөд энэхүү онооноос хамаарч зээлийн хэмжээг тогтооно. Зээлийн төлөлтийн түүхээс хамааран зээлийн хэмжээ өсч, буурах боломжтой.

Зээлийн эрх үүссэнээс хойш 6 сарын дараа дахин кредит оноог шинэчлэн тогтоолгох боломжтой бөгөөд Mash апп тохиргоо цэсэд байрлах эрх шалгах товч дээр дарснаар эрхийн хэмжээгээ шалгана.

Зээлийн хэмжээ: 110,000-1,000,000
Зээлийн сарын хүү: 5% ,
Зээл олголтын шимтгэл: Зээлийн олголт бүрээс 1%

Маш апп-ын зээл хэсэгт байрлах идэвхтэй зээлээс сонгон "Төлөх" товчийг дарж өөрийн аль нэг банкны дансаар зээлийн төлөлт хийх боломжтой.

Зээл эргэн төлөх өдөр төлөлт хийгдээгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцогдох ба апп-ыг ашиглах эрх хязгаарлагдах буюу зээл авах боломжгүй болно. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хугацаа хэтэрсэн хоногоос шалтгаалан зээлийн мэдээллийн санд ангилал буурч бүртгэгдэнэ.

Гэрээ цуцлахын тулд та зээл , зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл зэрэг өргүй байх ёстой ба салбарт ирж хүсэлт гаргаснаар манай үйлчилгээний ажилтан гэрээ цуцлах үйлдлийг системд баталгаажуулна.

Та хүссэн үедээ зээлийн эргэн төлөлт хийх боломжтой ба төлөлт системд бүртгэгдсэнээр зээлийн эрх шууд нэмэгдэнэ. Нэмэгдсэн зээлийн эрхийн дүнгээр та хүссэн үедээ зээлээ авах боломжтой.

Гэрээ байгуулагдаж, зээлийн апп-ын эрх нээгдсэнээр та хүссэн үедээ зээлээ авах боломжтой. Апп дээр бүртгэлтэй банкны дансруу шууд гүйлгээ хийгдэнэ.

Нэг өдрийн хүү тооцогдоно.

Тийм. Зөвхөн зээлдэгчийн өөрийн нэр дээрх аль нэг банкны идэвхтэй данс байх шаардлагатай.

Зээлийн эргэн төлөлтийн хугацааг харилцагч өөрөө сонгох бөгөөд эргэн төлөлт хийх өдөр апп-ын notification хэсэгт мэдэгдэл ирнэ.

Эргэн төлөлт хийх өдрийг ямар нэгэн зээлийн үлдэгдэлгүй үед солих боломжтой.